ЗАВХАН: Соёлын үйлчилгээг 500 мянган хүнд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн соёлын байгууллагууд нийт 500 мянга орчим иргэнд соёл урлагийн үйлчилгээг үзүүлжээ.
Завхан аймгийн 23 сумын
номын сан, аймгийн Төв номын сангийн
9075 төрлийн соёл олон нийтийн үйлчилгээнд 6439 гаруй уншигч хамрагдаж
үйлчилгээ авчээ.
Аймгийн музейн 63 төрлийн үйл ажиллагаанд 20476 гаруй үйлчлүүлэгч оролцож соёлын үйлчилгээг хүртсэн байна.
Аймгийн Хөгжимт жүжгийн театрын энэ оны 135 төрлийн үзвэр үйлчилгээнд 122332 гаруй үзэгч хамрагдсан байна. Аймгийн 23 сумын Соёлын төвийн 55107 төрлийн соёл олон нийтийн үйл ажиллагаанд 349967 гаруй иргэн оролцож, соёлын үйлчилгээг авсан байна.
Аймгийн хэмжээнд соёлын салбарынхан соёлын үйлчилгээг чанар хүртээмжтэй, нэр төрлийг олшруулан олон нийтэд хүргэж ажилласан байна гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.