БУЛГАН: Хутаг-Өндөр сумын хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-28 18:08:46

Булган 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 120 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

 

Цэцэрлэгийн барилгын зураг төслийг "Үндсэн төсөл" ХХК боловсруулан, барилга угсралтын ажлыг "Алтайн бумбат өргөө" ХХК гүйцэтгэсэн байна.


2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барилгыг Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авлаа.


Хутаг-Өндөр сум нь Улаанбаатар хотоос хойгуураа 600 шахам км, урдуураа 468 км алслагдсан.


1220 гаруй өрх, 4700 гаруй хүн амтай. Нийт хүн амын 33 хувийг 16 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 11.2 хувийг 5 хүртэлх насны хүүхэд,  38,6 хувийг 18-35 насны залуучууд, хөдөлмөрийн насны хүн амын 80 хувь нь хөдөлмөр эрхэлж, 5.5 хувийг 60-аас дээш насны ахмад эзэлдэг.


Цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй боловч 125 хүүхдийн багтаамжтай хуучин  цэцэрлэгтээ  үйл ажиллагаа явуулж, сүүлийн жилүүдэд сургуульд орох 5 настнуудаа бүрэн хамруулах бодлого баримталж ирсэн зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, энэ оны босгон дээр 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг хүлээн авсан байна.














Related news