ОРХОН: Пүрэв гараг бүр иргэдтэй уулзалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 27/МОНЦАМЭ/.Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэгт ажлаа хүлээн аваад 50 гаруй хоног болжээ.
Тэрбээр ажлаа авсан даруйдаа иргэдээ сонсох өдөртэй болж, иргэд болон хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Пүрэв гарагт 14:00 цагаас иргэдээ хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсдог уламжлал тогтоод байна.
Засаг даргын эрх үүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой, боломжгүй асуудлаа ярилцаж, гарц гаргалгаа, шийдэл олж өгөх нь уулзалтын зорилго юм.
Түүнчлэн дийлэнх гарч буй санал хүсэлтийг хэлтэс агентлагуудын удирдлагуудын хамтаар дараа дараагийн ажилдаа тусгаж хэрэгжүүлэхээр болжээ. Аймгийн иргэдээс ихэвчлэн цахилгаан дулааныг сайжруулах, дэд бүтэц зам засвар, орон сууц, гэр хорооллын асуудлыг шийдвэрлүүлэхээр ханддаг.