БУЛГАН: 2024 оны шилдгүүдээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. 2024 оны салбар салбарын шилдэг ажилтныг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Спортын ордонд боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах нар болон Булган нутгаас төрж гарсан алдартан, гавьяатнууд оролцож, Булган аймгийн салбараа манлайлсан шилдгүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.
Булган аймгийн 2024 оны шилдэг ажилтнууд:
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оны шилдэг ажилтан Дэмбэрэлжавын Нарангэрэл
Санхүүгийн салбарын оны шилдэг ажилтан Батчулууны Солонго
Боловсрол
соёл, урлагийн салбарын оны шилдэг ажилтан Цэрэндагвын Дэмбэрэлмаа
Төрийн
захиргааны оны шилдэг ажилтан Дашзэвэгийн Эрдэнэбилэг
Эрүүл мэнд, спортын салбарын оны шилдэг ажилтан Гончигжавын Туяа
Хууль, хяналтын салбарын оны шилдэг ажилтан Чагнаадоржийн Энхбаяр
Нийгмийн
хамгаалал, иргэний нийгмийн байгууллагуудын оны шилдэг ажилтан Полоозын Саран
Хөдөө аж
ахуйн салбарын оны шилдэг ажилтан Байхуурын Пүрэвжаргал
Үйлдвэрлэл,
үйлчилгээ, дэд бүтцийн салбарын оны шилдэг ажилтан Мэдэхгүйн Бадам
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын оны шилдэг ажилтан Банзрагчийн Бямбаа нар үйл үйлсээрээ манлайлан тодорлоо.