Увс нуур, Тэс голын сав газраар -35-40 градус хүрч хүйтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-03 16:25:46

Улаангом. 2025 оны 1 дүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний байдлаар аймгийн нийт нутгаар хур тунадас байхгүй, салхи тогтуун байна. Нийт нутгаар өдөртөө -14-32 градус хүйтэн, шөнөдөө -25-40 градус хүйтэн хонож байна.


Увс нуур, Тэс голын сав газраар буюу Тэс, Зүүнговь, Улаангом, Түргэн, Давст, Сагил суманд шөнөдөө -27-40 градусын хүйтэн хонож байгаа ба хөрсөн дээрээ -35-40 градус хүрч хүйтэрч байна.


“Энэ эрчээрээ 1 дүгээр сарын 6 хүрч, 7-ноос бага зэрэг сулраад нийт нутгаар хур тунадас орно. Гэвч энэ сарын 10-наас хүйтний эрч чангарч -40-43 градус хүрнэ” гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер Г.Нацагдорж мэдээллээ.

Related news