ТӨВ: Эцэг эхчүүдэд гурав хоног зайнаас ажиллах боломжийг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд эцэг эхчүүд зайнаас ажиллаж болно. Үүнд, цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн 15 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд хамрагдах юм.
Мөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр цалинтай чөлөө олгож зохицуулалт хийж болно гэдгийг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр А/826 тоот захирамждаа тусгажээ.
Энэ нь томуу, томуу төст өвчлөл их байгаа үед хүүхдээ эмчлүүлэх, асрах, дархлааг дэмжих боломжийг бүрдүүлж байна.
2024 оны 12 дугаар сарын байдлаар амбулаторийн үзлэгийн 30 гаруй хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна.