УВС: Аймгийн музейд 108 баринтаг хандивлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУлаангом. 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Цэгмэд дарь эх” сангийн тэргүүн
Ц.Ичинхорлоо аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 108 сударт номын
баринтаг хандивлалаа.
“Ном судрыг
баринтаглаж хэрэглээг нь уртасгаснаар 200 орчим жил хадгалах боломжтой. Монголчууд
номын баринтаг хийх нь гурван үеийн буян, хүн болж төрсний гурван сайн үйлийн
нэг хэмээн үздэг. Мөн арван цагаан буяны нэгд ном бүтээх, баринтаглахыг
оруулсан байдаг. Аймгийнхаа музейн үйл ажиллагааг дэмжиж, энэхүү сайхан буянтай
үйлсийг санаачлан хийсэндээ баяртай байна” хэмээн “Цэгмэд дарь эх” сангийн
тэргүүн Ч.Ичинхорлоо ярилаа.