АРХАНГАЙ: ОБГ-т өнгөрсөн онд 114 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-т 2024 онд 114 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ.
Үүнээс объектын гал
түймэр 48, хээрийн түймэр 3, өндрөөс унаж осолдсон 1, эрэн хайх, аврах ажиллагаа 20, аянга 2, хүчтэй салхи, цасан
болон шороон шуурга 3, үер 4, зам тээврийн ослын дуудлага 7, гол, нуурын усанд унаж осолдсон дуудлага 4, газар хөдлөлт 12, мал, амьтны гоц
халдварт өвчин 7, зуд 1, нисдэг тэрэг
бүхий ажиллагааны дуудлага 2 бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын
улмаас 7 хүн бэртэж гэмтэн, 15 хүн амиа алдаж, 42 гэр, өвөл зуны сууц
өртөж, тал хээрийн 240.3 га талбай шатаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хувийн өмчид 18.3 тэрбум төгрөгийн хохирол
учирчээ.
Гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын газрын давхардсан тоогоор нийт 1282 алба хаагч, 260 техник хэрэгсэлтэй ажиллаж, 9088 км зам давааг нээн, 248 иргэний амь, 2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.