УВС: “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагчид Япон улсыг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Эрдмийн эхлэл” хувийн сургууль нь Япон орны соёл, ёс заншил, бага дунд ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр
арга зүйтэй танилцаж, туршлага судлах аяллыг жил бүр багш,
сурагчдынхаа дунд зохион
байгуулдаг уламжлалтай.
Япон оронтой
танилцах 5 дахь удаагийн
энэ хөтөлбөрт 4 багш, 10 сурагч хамрагдан захирлынхаа
хамтаар Япон улсыг зорилоо.
Энэхүү аялал нь багш нарын сургалтын арга зүйг сайжруулахад
дэмжлэг болохоос гадна хүүхэд хүмүүжүүлэх аргачлалыг судалж, сургуульдаа хэрэгжүүлэх судалгаа хийхэд чиглэдэг байна. Харин сурагчдын
хувьд өндөр хөгжилтэй Япон оронтой танилцаж, цаашдаа сурч хөгжих хандлагад нь томоохон мотиваци болох, шинэ соёлын орчныг танин мэдэх, мартагдашгүй
дурсамж бүтээх олон давуу талтай
байна.
Тэд Япон улсад
14 хонох бөгөөд зардлаа өөрсдөө даадаг байна. Гэхдээ зарим сурагчийг томоохон аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс ивээн тэтгэдэг.