ДУНДГОВЬ: "Адуучин" тэмцээнд 32 адуучин өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил
суманд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж “Үндэсний спорт” өдөрлөг зохион
байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус өдөрлөг үндэсний өв соёлыг
сурталчлах, өв тээгч адуучин, бөх, шагай харваач иргэдээ алдаршуулах, залуу
хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
Өндөршил сумын “Үндэсний спорт” өдөрлөгийн
хүрээнд “Адуучин” тэмцээн, насанд хүрэгчид болон өсвөр насны хүүхдүүдийн дунд
бөхийн барилдаан, шагайн харваа болно.
“Адуучин” тэмцээнд 32
адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой шургуулж уургалах, эмнэг
булгиулах зэргээр өрсөлдөн аваргуудаа шалгаруулна. Өдөрлөг 2 өдөр үргэлжлэх юм.
Өндөршил сумынхан Шил адуу,
Шилийн борнууд, Шилийн гүр адуугаараа алдартай. Говийн бүсийн хуурай, ширүүн
уур амьсгалд дасан зохицож, ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал
багатай, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө дамжуулж
удамшуулдаг зэрэг нь шил адууны онцлог юм.
Ташрамд, орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци, хурдан адууны угшлын генетик тогтцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос эхлүүлж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр шил адууг 2019 онд бие даасан омог болон батлуулжээ.