ХӨВСГӨЛ: Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд аймгийн заан Х.Бөхбаяр түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-13 17:46:13

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 13 /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймаг,  сумын цолтой 32 бөхийн барилдаан Мөрөн хотод боллоо.


Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн заан Х.Бөхбаяр түрүүлж, Арбулаг сумын уугуул аймгийн арслан Г.Батням үзүүрлэлээ.


Мөн энэ үеэр шинэ үндсэн хуулийг батлалцсан ахмадуудад хүндэтгэл илэрхийллээ.


Хөвсгөл аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 9 депутат орон нутагтаа энх тунх  амьдарч байна.

 

Related news