ДУНДГОВЬ: Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-15 10:30:10
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс нэгдүгээр сарын 14-нд төрийн жинхэнэ албаны ахлах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгууллаа.


Төрийн албаны салбар зөвлөлийн мэдээлснээр шалгаруулалтад оролцохоор зургаан иргэн бүртгүүлж  шалгалт өгснөөс 5 нь тэнцсэн байна. Харин өнөөдөр дэс түшмэлийн ангиллын гүйцэтгэх албан тушаалын шалгалт авч байна.


Дундговь аймгийн хэмжээнд ахлах түшмэлийн ангиллын 3 байгууллагын 3 ажлын байранд, дэс түшмэлийн ангиллын удирдах албан тушаалд 3 байгууллагын 4 ажлын байранд, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд 15 байгууллагын 18 ажлын байранд, тус тус шалгаруулах ба шалгалтад оролцохоор 22 хүний бүртгэлийг баталгаажуулсан байна.  

Related news