ДУНДГОВЬ: Өнгөрсөн онд 181.2 мянган мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгаль,
орчны газрын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд 2024 онд 181.2 мянган мод тарьж, 3
булаг хашиж, 3 хөв цөөрөм шинээр байгуулж, 20 га талбайд техникийн, 0,5 га
талбайг нөхөн сэргээжээ.
Тус аймгийн хэмжээнд 2021 оноос
хойш 688.304 мод тарьснаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж
ургуулахаар амласан нийт модны 2.3 хувийг тарьсан үр дүнтэй байна.
2023 онд 61 тонн хог хаягдлыг ангилан ялгадаг байсан бол энэ тоо 2024 онд 104.4 болж өссөн ба 11.9 га талбайн төвлөрсөн хог хаягдлыг шууж булшилжээ.
Байгаль орчны газраас байгаль
хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардал болон улс, орон нутгийн төсвөөр жил бүр
булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг зохион байгуулдаг ба тус аймагт бүртгэлтэй
121 булгаас өнөөдрийн байдлаар 65 булгийг хашиж, хамгаалаад байна.
Түүнээс гадна тус аймгийн хэмжээнд био ариун цэврийн байгууламж ашигладаг айл, албан байгууллагуудын тоо нэмэгдэж байна. 2021 онд био ариун цэврийн байгууламж ашигладаг өрх, байгууллага 37 байсан бол энэ тоо 2024 онд өсөж 179 болжээ.