ДУНДГОВЬ: Зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-22 18:50:51
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол банкны Дундговь дахь салбарын мэдээлснээр 2024 оны 12 дугаар сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 262.8 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 53.4 хувиар өсжээ.


Үүнээс анхаарал хандуулах зээл 1.5 тэрбум төгрөг, чанаргүй зээл 2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс анхаарал хандуулах зээл 12 хувь, чанаргүй зээл 24.1 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна.


Харин нийт хадгаламжийн үлдэгдэл өнгөрсөн мөн үеийнхээс 27.0 хувиар өсөж, 118.1 тэрбум төгрөг болжээ. Үүнээс хугацаатай хадгаламж 95.2 тэрбум, хугацаагүй хадгаламж 22.8 тэрбум төгрөг байгаа ба нийт 35229 иргэн хадгаламж эзэмшиж байна. Хадгаламжийн данс эзэмшигчдийн тоо 2023 оныхоос 1722 хүнээр нэмэгджээ.


Түүнчлэн дээрх банкуудад 92982 харилцагч харилцах данстай ба тэдгээрийн 45 хувь нь  төлбөрийн карт эзэмшиж байна.


Ташрамд, Монгол банкны Дундговь дахь салбар болон ХААН, Хас, Төрийн банкны 34 тооцооны төвд нийт 152 хүн ажилладаг. 

Related news