ДУНДГОВЬ: ИТХ-аар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-24 12:54:02
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 76 хувийн ирцтэй хуралдаж байна.  


Тус хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэх ба үүнд аймгийн Засаг даргын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн батална.


Засаг даргын 2024-2028  оны үйл ажиллаагааны “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь хөтөлбөр” нь Засаглалын сэргэлт, Эдийн засгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжил-Дундговийн сэргэлт, Байгаль орчны сэргэлт, Хүний хөгжлийн сэргэлт гэсэн таван бодлогын хүрээнд 159 үйл ажиллагааг төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагчийн 20, хөтөлбөрийн 21 үр дүн гаргахаар тодорхойлсон байна.


Бүсчилсэн хөгжил-Дундговийн сэргэлтийн бодлогын хүрээнд “эдийн засгийн өсөлтийг дэмжих, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх”, “инженерийн дэд бүтцийн бодлого хэрэгжүүлэх эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах”, авто замын сүлжээ, төлөвлөлтийг сайжруулах автозамыг хүртээмжийг нэмэгдүүлэх”, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх найдвартай байдлыг хангах” 4 зорилт дэвшүүлсэн.


Хүний эрхийг дээдэлсэн засаглалын сэргэлтийн бодлогын хүрээнд “төрийн албаны хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангуулан иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хурдан шуурхай болгох, “иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэн тэдний оролцоонд тулгуурласан цахим засаглалыг төлөвшүүлэх, “бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэн иргэдийн амар тайван аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх”, “байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осолтой тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэн аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах”, “дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, “сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлсэн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн бэлэн байдлыг хангуулах” 5 зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхойлжээ.  


Эдийн засгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “хариуцлагатай уул уурхай эрхлэгч аж ахуйн нэгжийг дэмжин, уул уурхайн төслүүдийн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх”, хариуцлагатай татвар төлөгчийн тоо, татварын бааз суурийг өсгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх”, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын халдварт өвчний гаралтыг бууруулах, өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх”, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх” 4 зорилтыг дэвшүүлсэн байна.


Харин Байгаль орчны сэргэлтийн бодлогын хүрээнд “ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах”, “хог хаягдлын менежментийг сайжруулж, орчны бохирдлыг бууруулах”, “амьтан ургамлын нөөцийг хамгаалах, менежментийг сайжруулах”, “усны нөөцийг нэмэгдүүлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах” 4 зорилт дэвшүүлээд байна. 

Related news