ЗАВХАН: Ерөнхийлөгч агсны алдрын танхимд зул өргөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025 оны нэгдүгээр сарын 24
/МОНЦАМЭ/. Өнөөдөр Завхан аймгийн музей ерөнхийлөгч агсны алдрын танхимд зул өргөжээ.
Мөн
аймгийн ЗДТГ-ын байранд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд Завхан аймгийн ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид, иргэд хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийллээ.
Түүнчлэн төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж
дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож, хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн ерөнхийлөгч агсны төрсөн нутаг болох Түдэвтэй сумын төр захиргааны байгууллага төрийн далбаагаа бөхийлгөсөн талаар Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ерөнхийлөгч агсныг сүүлчийн замд үдэх ёслолд 70 гаруй хүн оролцжээ