Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. БНСУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн Налайх дүүрэгт хаагдсан уурхайг нөхөн сэргээх төслийг эхлүүллээ.
Тодруулбал, “Нүүрсний хаагдсан уурхай орчмын тогтвортой
хөгжлийн орчныг бүрдүүлж, ногоон
үйлдвэрлэлийн инновацын орчныг бий болгох” төслийн удирдах хороо хуралдаж, 5 жилийн хугацаанд хийх ажлаа ярилцжээ. Тухалбайл,
нүүрсний уурхайгаас үүдэлтэй, хаагдсан арваад газрын хөрсний бохирдлыг багасгах, хөрсний суулт хотойлтыг нөхөн сэргээж, иргэдийн аюулгүй
байдлыг хангах, ногоон
үйлдвэрлэл- цэцэрлэгт
хүрээлэн байгуулж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийг багтаасан ой, хөдөө
аж ахуй хосолсон байгууламж барих,
БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулж, мэргэжилтэн бэлтгэх аж.