Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-27 16:49:51

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.


Уг зөвлөгөөнөөр,

-Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилт дэлхий дахинд-амлалт ажил хэрэг болох нь

Монгол Улсын тамхины хяналтын талаар гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлууд түүнийг шийдвэрлэх нь, Хүүхдүүд хойч үедээ тамхигүй ирээдүйг бий болгох нь 

-Дэлхийн улс орнуудын тамхины татварыг нэмэгдүүлэх үнийн бодлогын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх ашиг тус 

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээ, хяналт

-Тамхины хяналтын үр дүнтэй хөтөлбөр, арга хэмжээний талаар судалгаа, нотолгоо гэсэн илтгэлийг хэлэлцсэн байна.

 

Сэргийлж болох өвчлөлд том нөлөөлөл үзүүлдэг тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж жилдээ 4300 орчим хүн эндэж, нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна. Тамхины хяналтын тухай хуулийг баталж, тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох олон ажил зохион байгуулдаг 2005 оноос хойш хийсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгааны дөрвөн удаагийн үр дүн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ, төрлүүд, никотин хамааралт байдал, нөлөөлж буй сэтгэц, нийгмийн зарим үзэгдлүүд” судалгаанаас харахад гурван хүн тутмын нэг нь тамхи татдаг аж. Өдөрт татдаг тамхины тоо ширхэг буураагүй бөгөөд энэ нь холбогдох байгууллагуудаас хийсэн ажил үр дүн багатай байгааг илэрхийлж буйг мэргэжилтнүүд онцоллоо.  



 

Related news