“Galaxy S25” гар утасны урьдчилсан захиалга дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-02-04 11:26:53

СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 4 /Yonhap/. Samsung Electronics” компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S25 ухаалаг гар утаснууд Өмнөд Солонгост урьдчилсан захиалгаар 1.3 сая ширхэг зарагдсанаар S цувралын бүтээгдэхүүнүүдийн дотроос борлуулалтаараа рекорд тогтоосон тухай тус компани өнөө өглөө мэдэгджээ.


Тодруулбал, нэгдүгээр сарын 22-нд олон нийтэд танилцуулсан Galaxy S25 загварын гар утаснуудын урьдчилсан захиалгын тоо нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд 1.3 саяд хүрснээр өмнөх дээд үзүүлэлтийг /1.21 сая/ давсан байна. Үүнээс хамгийн үнэтэй загвар болох “S25 Ultra нь нийт урьдчилсан захиалгын 52 хувийг эзэлсэн бол Galaxy S25 26 хувь, Galaxy S25 Plus 22 хувийг тус тус эзэлжээ.


Шинэ Galaxy S25 цуврал нь илүү дэвшилтэт хиймэл оюун ухааны программтай гэдгээрээ онцлогтой хэдий ч “Samsung Electronics” үнийг нь тогтоохдоо өмнөх загварынхтай ижил байлгахаар шийдвэрлэжээ. Ингэснээр “Ultra” загвар 1.69 сая вон /1178 ам.доллар/, “Plus1.35 сая вон, “S251.15 сая вон байгаа юм. Тус компанийн гар утасны бизнес хариуцсан хэлтсийн дарга Ро Тэ Мүний хэлснээр, шинэ цуврал нь AI-ыг үйлдлийн системтэй нэгтгэхэд гол анхаарал хандуулжээ.


Galaxy S25 загварын гар утаснууд баасан гаргаас эхлэн дэлхий даяар албан ёсоор худалдаанд гарна.


Related news