“Жанжны мэргэн бууч” тэмцээн 58 дахь жилдээ болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 105 жилийнхээ ойтой золгож буй “Монголын үнэн” сонин 1967 оноос эхлэн Монголын буудлага спортын холбоотой хамтран “Жанжны мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн билээ.
58 жилийн түүхтэй тус тэмцээн Үндэсний шигшээ багийн Буудлага спортын төвд болж байна. Энэ удаагийн тэмцээнд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, Н.Баяраа, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа тэргүүтэй Улаанбаатар хот болон Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 150 гаруй тамирчнаас гадна ОХУ-ын Буриадын мэргэн буучид цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Тэмцээнийг олон улсын буудлага спортын холбооны дүрмийн
дагуу шүүж явуулах бөгөөд тамирчид хийн
урт болон гар бууны 10 метр, спорт гар бууны 25 метр, 50 метрийн 3х20, 50
метрийн хэвтээ 60 сум гэсэн 11 дасгалд, 39 багц медалийн төлөө өрсөлдөж, энэ
сарын 8-нд аваргуудаа тодруулна.