СЭЛЭНГЭ: Зорилтот өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 6 /МОНЦАМЭ/. "Тэгш
хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь"
төслийн хэрэгжилтийг дэмжих 2 өдрийн онол, дадлага хосолсон сургалт Сэлэнгэ
аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд өнөөдөр үргэлжилж байна.
Сургалтыг гол зорилго нь төслийн
зорилтот өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтанд "Хүүхдийн
хэл засал", "Сэргээн засах тусламж үйлчилгээ, хөдөлгөөн засал"-ын
ерөнхий ойлголт өгөх, чадавхижуулахад чиглэж байна.
Японы хүүхдийг ивээх сангийн
чадварлаг баг Орон нутагт нэн хэрэгцээ шаардлагатай хэл яриа болон хөгжлийн
бэрхшээл, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар ойлголт өгч, хэл ярианы
бэрхшээлтэй хүүхэд, түүнийг илрүүлэх үнэлгээний арга аргачлалыг зааж, сэргээн
засах чиглэлээр хүүхэд болон эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээллийг хүргэж байгаа
юм.
Хүүхдэд тавих анхаарал
халамжаа нэмэгдүүлж, хүүхдийн чадамжийг сайжруулах зорилгоор ганцаарчилсан
болон бүлгийн олон төрлийн сургалтанд хамруулах нь чухал гэдгийг чухалчлах
болжээ.
Тухайлбал гурил зуурах, хоол
хийх энгийн дадлуудад сургах, дасгал хөдөлгөөн хийлгэж, хөдөлгөөний хомсдлоос
сэргийлэхэд чиглүүлэх юм.
Ингэхдээ тухайн орчныг
бүрдүүлж, хүүхдийг түүнд дурлуулан сэдэлжүүлэх арга аргачлалыг эрж хайж
хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцолж байна.