БУЛГАН: Самбо бөхийн залуучуудын улсын аваргад 122 бөх 7 жинд өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-08 13:14:00

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга, ОУХМ Ш.Эрдэнэ-Очирын нэрэмжит Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Булган аймагтаа зохион байгуулж байна.


Тэмцээнд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, “Хилчин” спорт хороо, “Аварга” спорт хороо, Монголын жүдо академи, “Шинэ бадрах” “Хаан хүнс” импекс, “Женко” зэрэг 16 багийн 122 тамирчин эмэгтэй-7, эрэгтэй-7 жинд өрсөлдөж байна.


Хамтран зохион байгуулагчаар Монголын самбо бөхийн холбоо, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Булган аймгийн самбо бөхийн холбоо ажиллаж байна. 


Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир, Олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, дэлхийн цомын мөнгөн медальт Д.ДэлгэрбаярМонгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.БаярсайханМонгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нар нь нэгэн үед барилдаж байсан тамирчид бүгд ирсэнд иргэд талархалтай байлаа.  


Мөн Булганы соёлын ордны уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөсөн байна.









Related news