СЭЛЭНГЭ: Азийн нээлттэй сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-08 13:52:44

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 6-ны өдөр эхэлсэн "Азийн нээлттэй сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн"-д Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлах ахлагч Э.Давхарбаяр дасгалжуулагчтай, аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн шигшээ багийн 2 тамирчин амжилттай оролцож байна.

 

Тэмцээний эхний өдөр шигшээ багийн тамирчин А.Хулан мэлхий сэлэлтийн 50 м төрөлд хүрэл медаль хүртсэн бол 2 дахь өдөр буюу 7-ны өдөр тамирчин Д.Эрдэнэбаяр өврөөр даллах сэлэлтийн 50 м төрөлд мөн хүрэл медалийг тус тус хүртээд байна.

 

Тэмцээнд 18 улсын, 98 клубын 1196 тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.