БУЛГАН: Аймгийн хөдөө аж ахуйн салбарын улсын аварга 13-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-13 08:52:19

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулсан байна.

 

Булган аймгийн хувьд Улсын аварга малчин 8, Улсын хошой аварга малчин 2, Улсын аварга тариаланч 2, Улсын аварга тариаланч хамт олон1 тодорсон амжилттай байна.


Хөдөлмөр зүтгэлээрээ улсдаа манлайлан сум орон нутгийнхаа нэрийг өргөж яваа тэргүүний Улсын аварга малчин:

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбат

Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Батсүхийн Мөнхбат

Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Дашзэвэгийн Лувсандагва

Булган аймгийн Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Дашзэвэгийн Мэндбаяр

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэнгийн Даариймаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Батцэндийн Балган

Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Батаагийн Доржсүрэн


Улсын хошой аварга малчин:

Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Битүүгаагийн Бат-Эрдэнэ

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн


Улсын аварга тариаланч:

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дашзэвэгийн Рэгдэнлхагва;

Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Балганы Эрдэнэдэлгэр

Улсын аварга тариаланч хамт олон:

Булган аймгийн Бугат сумын “Та мэд эрдэнэ” ХХК

 

2024 оны мал тооллогын дүнгээр нийт 57.6 сая толгой мал тоолуулж, 13.9 сая толгой малыг дотоодын хүнсний хэрэглээнд, 4.8 сая толгой малын 285.3 сая ам.долларын махыг гадаадын зах зээлд нийлүүлээд байна.

 

Булган аймаг 2024 оны мал тооллогын дүнгээр 3 сая мал тоолуулсан бөгөөд 356.7 мянган адуу, 357.8 мянган үхэр, 2.3 мянган тэмээ, 1415.6 мянган хонь, 905.7 мянган ямаа тоолуулжээ.

 

Улсын хэмжээнд Булган аймаг нийт малын тоогоор аравдугаар байрт жагссан байна. Харин аймагтаа Могод сум 316.3 мянга, Орхон сум 304.5 мянга, Гурванбулаг 300.4 мянга, Бүрэгхангай сум 264.6 мянга, Баян-Агт сум 251.1 мянган толгой малаар тэргүүлсэн байна.



Related news