Улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-13 14:41:22

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяртай холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар маргаашаас эхлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл иргэдээс санал авч байна.


Иргэд дараах линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home


Ташрамд дурдахад, хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 10 мянга гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Related news