ДАРХАН-УУЛ: Гэр бүлийн гишүүдтэйгээ “Итгэлтэй утас”-аар ярих боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд сурагчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүнтэйгээ үнэгүй ярих боломжийг олгох зорилгоор “Итгэлтэй утас”-ыг байрлуулж байна. Энэ удаад Хонгор сумын 14 дүгээр сургуулийн хичээлийн Б байр болон дотуур байранд итгэлтэй утсыг байрлууллаа.
Дархан сумын 12 сургуульд тус утсыг суурилуулах ажил хоёр жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн бол хүрээгээ тэлж сумын сургуулиудад итгэлтэй утас бий болгож сурагчдыг эцэг, эх, асран хамгаалагчидтай ярих боломжийг нээж байна.
“Итгэлтэй утас"-аар нэг удаагийн дуудлагаар хоёр минут хүртэлх хугацаатай ярих боломжтой бөгөөд сард 2000-2500 минутын дуудлага хийхээр тооцоолжээ. Ингэснээр сурагчид бүх сүлжээнд ямар нэгэн асуудалгүйгээр гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломжтой юм.
"Монголын
цахилгаан холбоо" ХК-тай хамтран хэрэгжүүлж буй уг итгэлт утас Дархан сумын төрийн
өмчийн ЕБС-д суурилуулж байгаа бол цаашид хувийн хэвшлийн сургуулиудтай хамтран
ажиллахаар төлөвлөж байна.