УВС: Аймгийн арслан Г.Цоггэрэлд хоёр өрөө байр бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Түргэн сумын харьяат, аймгийн арслан Ганжуурын Цоггэрэлд "Тоосгон уул" ХХК-иас хоёр өрөө
байр бэлэглэж, улсын цол авахын ерөөл дэвшүүлэн амжилт хүслээ.
Аймгийн арслан Г.Цоггэрэл нь 2017 оноос хойш “Тоосгон
уул” ХХК-ийн нэр дээр барилдаж байгаа бөгөөд жилээс жилд барилдааны ур чадвар,
амжилт нь ахиж байгаа бөхчүүдийн нэг юм. Тодруулбал, 2018 онд Аймгийн
начин, 2024 онд Аймгийн арслан цол хүртсэн ба улсын баяр
наадамд нэг удаа гурав давсан байна. Мөн “Увс нуур” цом, Улаангом сумын Засаг
даргын нэрэмжит цомын барилдаанд түрүүлжээ.
“Тоосгон уул” компанийн удирдлагууд болох Г.Алдаржавхлан,
Е.Баяраа нар энэ сарын 14-ны билэгт сайн өдрөөр аймгийн арслан Г.Цоггэрэлд шинэ
байрны түлхүүр, гэрчилгээг гардуулан өгсөн байна. Энэ үеэр Монгол Улсын Дархан
аварга Н.Батсуурь хүрэлцэн ирж, Г.Цоггэрэлд амжилт хүсжээ.