БУЛГАН: Аймгийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах болон холбогдох албаныхан ахмад настнууддаа хүндэтгэл илэрхийллээ.
Мөн Хөгжимт жүжгийн театрийн уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барилаа.
2024 онд амжилт бүтээмжээрээ манлайлсан тэргүүний ахмадуудаа болон ахмадын
холбоодыг шалгаруулан, ахмад үеэ дэмжигч байгуулагуудад шагнал гардуулсан бөгөөд
Булган аймгийн тэргүүний ахмадаар Хутаг-Өндөр сумын 1-р багийн иргэн О.Бааст, шилдэг ахмадын хороогоор Хишиг-Өндөр, Тэшиг, Баян-Агт сумын ахмадын хороо шалгарч шагналаа гардан авлаа.
2024 оны шилдэг ахмадыг дэмжигч байгууллагаар Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Хишиг-Өндөр сумын “Дөрвөн хөвгүүд” ХХК, Хишиг-Өндөр сумын Дөрвөн хөвгүүд компанийн төлөөлөл, Гурван булаг сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарсан байна.