ДОРНОГОВЬ: "Цагаан сар" үзэсгэлэн худалдааг энэ сарын 21-22-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 21-22-нд болно.
Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчдад нэг дороос өргөн сонголттой хүргэдэг тус үзэсгэлэн худалдаанд аймгийн 14 сумын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд төдийгүй бусад аймгийн бизнес эрхлэгчид өргөнөөр оролцдог.
Үзэсгэлэн худалдааны үеэр мах, сүү, нарийн боов, бүтээгдэхүүний баглаа боодол, жижиг дунд үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгч чиглэлээр шилдгүүдийг тодруулж урамшуулдаг.
Одоогоор үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна хэмээн Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.