БУЛГАН: Аварга малчин, саальчин, тариаланчдаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-20 17:17:40

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Булган аймаг аварга малчин, саальчин, тарианланчдаа шалгаруулан, сар шинийн босгон дээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.


Булган аймаг 2024 онд мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан “Аймгийн хошой аварга малчин өрх”-2, “Аймгийн аварга малчин өрх”-46, “Аймгийн аварга саальчин”-4, “Аймгийн аварга тариаланч хамт олон”-6, “Аймгийн аварга тариаланч”-2  тус тус  шалгаруулан шагнаж урамшууллаа.


-“Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хан багийн засаг дарга Гүнчингийн Цогтбаярыг

-Монгол Улсын хөдөө аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин З.Очирын нэрэмжит хүндэт шагналаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн аймгийн аварга малчин Даваажавын Мөнхсайхан, Могод сумын аймгийн аварга малчин Ганганбайгалийн Ууганбаяр нарыг

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналаар Бүрэгхангай сумын ахмад тариаланч Дамдины Баасандорж, Хутаг-Өндөр сумын ахмад тариаланч Содномын Дорждэрэм нарыг шагналаа.


Шагналыг Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, ХХААГ-ын мэргэжилтэн үржлийн албаны дарга М.Жавзандолгор нар гардуулан хүндэтгэл илэрхийллээ.











Related news