БАЯН-ӨЛГИЙ: Төрийн алба хаагчид үндэсний хувцсаа сурталчлах аян өрнүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын алба хаагчид үндэсний дээл хувцсаараа гоёж, өв соёлоо сурталчлах долоо хоногийн аян зохион байгууллаа. Аянд аймгийн болон бүх сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, бусад бүх төрийн байгууллагын алба хаагчид хамрагдаж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, залуу үедээ сар шинийн баярын өв уламжлалыг таниулан сурталчлах ажлууд зохион байгуулсан юм.
Сонирхуулахад Баян-Өлгий аймаг 120-иод мянган хүн амтай. Хүн амын дийлэнх хэсгийг казахууд бүрдүүлж, урианхай, дөрвөд, тува ястан үндэстэн оршин суудаг. Тус аймгийн хэмжээнд 8000 гаруй төрийн алба хаагч ажиллаж байна.