ОРХОН: Сар шинийн өдрүүдэд галын хоёр дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд cар шинийн баярын өдрүүдэд гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ.
2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Жаргалант сумын үйлдвэр хороололд монгол гэр шатсан дуудлага, мөн 5-ны өдөр тус сумын Дулаан уул багт өвс шатаж байна гэсэн дуудлагад Онцгой байдлын газрын албан хаагчид ажилласан байна.
Орхон аймгийн хувьд Жаргалант суманд гал түймрийн хоёр тохиолдол бүртгэгдэж, өөр гамшиг ослын дуудлагагүй, хүний амь эрсдээгүй харьцангуй тайван баярын өдрүүд өнгөрсөн байна.