ХОВД: Алтайн салбар уулсаар салхи 10-12 м/с хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцууллаа.
Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, алтайн салбар уулсаар салхи 10-12 м/с хүрнэ.
Агаарын температурын хувьд Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар -9-14 градус, алтайн өвөр говь болон уулархаг нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.
Өчигдөр Булган сумын нутгаар 0.5 мм тунадас оржээ.
Одоогоор Үенч сум 7 см, Зэрэг, Дарви, Дөргөн сумын нутгаар 5 см, Алтай, Мянгад суманд 4 см цастай байна.
Мөн Чандмань, Эрдэнэбүрэн сумын нутгаар 3 см, Жаргалант сум 2 см, Манхан, Цэцэг суманд 1 см, Булган сумын нутгаар 1 см-ээс бага цастай байна.