ХӨВСГӨЛ: 101 настай Б.Рэгзэдмаад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-06 11:04:07

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Мөрөн сумын Засаг дарга Х. Тайванбаяр, аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар нар 101 настай Мөрөн сумын 10-р багийн өндөр настан Б.Рэгзэдмаад золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг гардуулж, хүндэтгэл илэрхийллээ.


Хөвсгөл аймаг 15150 ахмадтай. Ахмадуудын дунд 70 хүртэлх насны 10000 гаруй ахмад, 100-гаас дээш насны 6 ахмад амьдарч байна.


Дал хүртэлх насны ахмад бүр нэг мод тарих хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж, 10 мянга гаруй буюу түмэн мод тарьсан байна.


Тухайлбал, ахмадууд гэр бүлийн төглийг хашаандаа байгуулсан. Мөн дурсгалын модыг цэцэрлэгт хүрээлэнд тус тус тарьсан байна.


Энэ онд гэр бүлийн төглөө гишүүдийнхээ тоогоор өргөжүүлж тохижуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хэллээ.

 

 

Related news