ДУНДГОВЬ: "Аймгийн алдарт уяач" цолтон 40-өөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-06 14:04:10
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жил бүр сар шинийн босгон дээр олон жил хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж, улс, аймгийн баяр наадам, аймаг дахь бүсийн хэмжээний уралдаанаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад “Аймгийн алдарт уяач” цол олгодог.


“Нарны хүлэг” Дундговь аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаар “Аймгийн алдарт уяач” цолын болзол хангах уяачдын материалыг хэлэлцэн 14 сумын 40 уяачийг болзол хангасан хэмээн тодорхойлжээ.


Тодруулбал, Эрдэнэдалай сумаас 8, Хулд, Өндөршил сумаас тус бүр 6, Сайнцагаан сумаас 5, Луус сумаас 4, Сайхан-Овоо, Баянжаргалан сумаас тус бүр 2, бусад сумаас нэг уяач энэхүү нэр хүндтэй цолны болзол хангасан байна.


Өнгөрсөн жил тус аймгийн хэмжээнд 23 уяач энэхүү эрхэм цолыг хүртсэн бол энэ жил алдарт уяачид ийнхүү 40 хүнээр нэмэгдлээ.   



Related news