ДОРНОД: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн Дорнод аймгийн хэмжээнд гурван сарын хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Тодруулбал, ой хээрийн түймэртэй тэмцэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллана гэв.
Он гарсаар зүүн гурван аймгийн нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 53 мянган га талбай шатсан байна.
Маргааш нийт
нутгаар салхины хүч 24 м/с хүрч, 12-нд Халх голын сав нутгаар цасан шуурга шуурч,
хүчтэй салхилахыг мөн анхууруулав. Тиймээс аймгийн Онцгой комиссоос хот хоорондын авто замын аюулгүй байдлыг хангах, сумдаас орж гарч байгаа хөдөлгөөнийг бүртгэх, сум тус бүр хариуцлагатай жижүүр, нээлттэй утас
ажиллуулах
зохицуулалтыг хийж байна.