Халх голын сав нутгаар бороо орж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2025-03-11 16:29:06

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Түймэр унтраах зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхлүүлээд буй.


Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлснөөр 2 цагийн турш цас оров. Өнөө өглөөний 8 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм цас орсон.  Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд ажиллана.

 

14 цагийн байдлаар, Матад, Хөлөнбуйр сумын нутгаар цас орсон бол Халх голын сав нутгаар бороо орж байна. Матад, Халх гол, Дашбалбар, Баяндун, Сэргэлэн, Чулуунхороот сумын нутгаар салхи зүүн хойноос секундэд 16-19 метр хүрч ширүүссэн. Бусад сумын нутгаар салхи секундэд 7-12 метр хүрч байна. Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Баяндун, Гурванзагал, Сэргэлэн, Булган, Чулуунхороот сумын нутгаар алсын бараа 1000-4000 метр болж муудан, цасаар шуурч байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

 

Related news