Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.
ЦУОШГ-ын мэдээлснээр, салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр
+13-+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26-+31
градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.