ХӨВСГӨЛ: Орон нутагт бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийх боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-12 11:36:17

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч-Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр 1 зорилго, 7 зорилт бүхий 30 ажил тусгажээ.


Хөтөлбөрийн хүрээнд хүн амын дундах эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах ажлуудыг эхлүүлсэн байна.


Өнөөдөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн кабинетад бүдүүн гэдэсний дуран бүхий 3 төрлийн 4 ширхэг тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө.


Хөвсгөл аймгийн иргэд орон нутагтаа зөвхөн ходоодоо дурандуулдаг байсан бол өнөөдрөөс эхлээд орон нутагтаа бүдүүн, шулуун гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдаж, үрэвсэл, шарх, хавдар эрт үедээ оношлогдох боломж бүрдлээ гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хэллээ.

 

Related news