ТӨВ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 33 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны I улирлын ерөнхий шалгалтыг энэ сарын 12,13-ны өдрүүдэд 6 ээлжээр зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтад нийт 117 иргэн бүртгүүлснээс 86 иргэн
оролцож, 73.5 хувийн ирцтэй байв. Үүнээс 33 иргэн буюу 38.37 хувь нь тус
шалгалтад тэнцжээ.
Нийт оролцогчийн 37 буюу 43.0 хувь нь эрэгтэй, 49 буюу 57.0 хувь нь
эмэгтэй байна. Насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны төлөөлөл 14 буюу 16.27 хувь,
26-40 насны төлөөлөл 57 буюу 66.27 хувь, 41-55 насны төлөөлөл 15 буюу 17.44 хувийг
тус тус эзэлж байв.
Шалгалтад тэнцсэн Н.Отгонхүүгээс тодруулахад, “Урд нь
оролцоод ганц оноо дутаж тэнцээгүй учраас дахиж илүү шаргуу бэлтгэж оролцсон.
Өмнө нь хуулийг илүү уншиж, судалж монгол бичгийн асуултыг орхигдуулж байсан
бол энэ удаад түүх, компьютер, танин мэдэхүйн гээд бүгдийг нь жигд бэлдэж оролцоод
тэнцсэндээ маш их баяртай байна. Сүүлийн үеийн текник технологийн шинэлэг
шийдлүүд тэнцэхэд их нөлөөтэй байлаа” гэв.