Д.Трамп: В.Путиний үг намайг маш их бухимдуулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-31 10:02:50

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 31 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт ярихдаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хууль ёсны эрхийг үгүйсгэх үед “маш их уурласан” гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


Путин тухайн үед хэлэхдээ, Зеленский бол хууль ёсны ерөнхийлөгч биш, бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн оны тавдугаар сард дууссан гэсэн байнаҮүнтэй холбогдуулан Д.Трамп “Хэрэв Украинд цус урсгасан дайныг зогсоох талаар Оросын талтай би тохиролцож чадахгүй бол, мөн үүнд Орос буруутай гэж үзвэл тус улсаас нийлүүлж буй газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна” гэж мэдэгджээ.  


Хоёрдогч татварыг Москвагийн орлогын гол эх үүсвэр болох Оросын газрын тосыг худалдан авдаг улсуудаас АНУ-д нийлүүлэх бараанд ногдуулах төлөвтэй байна. Д.Трамп мөн ням гарагт NBC News телевизэд утсаар ярилцлага өгөхдөө, энэ долоо хоногт В.Путинтэй дахин ярилцана гэдгээ хэлсэн байна.


Д.Трамп хэлэхдээ "хэрэв та Оросоос газрын тос худалдаж авбал АНУ-д бизнес хийж чадахгүй" хэмээн анхааруулжээ. Түүнчлэн татварын хэмжээ 25-50 хувийн хооронд хэлбэлзэнэ хэмээн дурдаад, гал зогсоох хэлэлцээр байгуулж чадаагүй тэр мөчөөс хойш сарын дотор хэрэгжиж эхэлнэ гэдгийг тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч В.Путин зөв зүйлийг хийвэл уур маань хурдан гарна” гэж Д.Трамп нэмж хэлжээ.


Хар тэнгист далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, хүч хэрэглэхийг зогсоох талаар АНУ-ын тал Орос, Украинтай  тохиролцсон гэж Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Харин Оросын тал уг гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд тус улсын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг цуцлах ёстой гэж үзэж байна.



Related news