ОРХОН: Монгол хэл бичгийн улсын олимпиадаас Э.Энхжин хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-08 11:53:53

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиад 4 дүгээр сарын 4-5 өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.


Олимпиадыг мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч төрлөөр амжилттай зохион байгууллаа.


Улсын олимпиадын 3-ын даваанд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан эх хэл, эрдэм соёлоо тээгч шилдэг 30 оролцогч өрсөлдсөн байна.


Орхон аймгаас Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Э.Энхжин "сурагч төрөл"-д хүрэл медаль хүртлээ.


Э.Энхжинг Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн эх хэлний багш Х.Баасанбаяр олимпиадад бэлтгэж, багш шавь хоёр ийнхүү улсад амжилт үзүүлжээ.


Related news