Гангийн үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсролын яам гангийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
Боловсролын сайд П.Наранбаяр, Дархны Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг гангийн үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг хамтран бэлтгэхээр тохирлоо.
Энэ
хүрээнд тус үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг дотоод,
гадаадад тогтвортой бэлтгэнэ.
Ингэхдээ их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад боловсролын
зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх аж. Мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагч,
эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн чиг олгох өдөрлөг зохион байгуулах зэрэг
ажлыг эхлүүлнэ хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.