АРХАНГАЙ: Хангайн бүсийн 68 компани брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-04-14 13:56:23

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн анхдугаар хуралдааны үеэр Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн 68 үйлдвэр эрхлэгчийн бүтээсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнгийн төгсгөлд шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах юм.


Үзэсгэлэнд цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн, хармаг жимсний ундаа бүхий дөрвөн төрлийн бүтээгдэхүүн, ингэний дарс, модон эдлэл бүхий гар урлалын бүтээгдэхүүнүүд, саван, ноосон хөнжил гэх мэт олон нэр төрлөөр оролцож, худалдан авалт ч сайн байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.


Архангай аймгийн “Бага рашаант” ХХК нь “Амин чанар” брэндийн уургийн төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Оюуны өмчийн гэрчилгээтэй уг бүтээгдэхүүнийг найман жилийн турш өргөжүүлж, хөгжүүлж гаргаж байгаа ба энэ жилээс үе мөчинд зориулсан желатин хэмээх бүтээгдэхүүнийг шинээр гарган, үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.