ГОВЬ-АЛТАЙ: Мал эмнэлгийн салбарынхан сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт өнөөдөр болж байна.
Сургалтад аймгийн Засаг дарга Г.Чинбат оролцож, орон нутгийн хөгжлийн бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулга хийв.
Сургалтаар мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, шинэ мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт мал аж ахуйн салбарт чиглэсэн бодлого, хөрөнгө оруулалт, дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд тус салбарын гүйцэтгэх үүргийн талаар онцоллоо.
Сургалтад аймгийн бүх сумын мал эмнэлгийн тасаг, нэгжийн мэргэжилтнүүд оролцож байна.