ТӨВ: Улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор 1 тохиолдлыг баталж, нийт 2 тохиолдол бүртгэгдлээ.
Эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодруулахад, 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 4 голомтын 127 хавьтал илрүүлсэн. Голомтын орчны вакцинд хамруулаагүй 61 хүн байна. Вакцинд хамруулаагүй шалтгаан нь 1 жирэмсэн хүн байсан, нас нь болоогүй 6 хүн, өмнө нь өвдөж байсан 17 хүн, хийлгүүлэхээс татгалсан 27 хүн, утасны дугаар буруу эсвэл холбогдож чадаагүй 20 хүн байна. Голомтын орчны вакцинжуулалтад 66 хүнийг хамруулаад байна гэв.
Улаанбурхан өвчны эсрэг нэмэлт дархлаажуулалтад 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Төв аймгийн 610 иргэн хамрагджээ.