ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 2.9 сая суулгацын нөөц бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр
сарын 28 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2030 хүртэл 70 сая
мод тарихаар амлалт өгсөн.
Тус аймаг бүх нийтээр мод тарих өдрийн нээлтийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 15 сумын сумын хэмжээнд зэрэг эхлүүллээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд 2.9 сая суулгацын нөөц бэлтгэжээ.
Энэ удаагийн бүх нийтийн мод
тарилтад 62 байгууллагын албан хаагчид 20 мянган модны
суулгацыг ногоон хэрмийн 12 дугаар талбайд суулгалаа.
Мөн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид Ногоон хэрмийн 12 дугаар талбайд 180 ширхэг хайлаас мод тарьжээ.
Энэ үеэр хамгийн өндөр мод тарьсан иргэнийг шалгаруулж урамшуулсан юм..
Хамгийн өндөр мод тарьсан иргэнээр Даланзадгад сумын наймдугаар багийн иргэн Т.Жавхланзориг шалгарчээ. Түүний тарьсан хайлаас мод 10 гаруй метр өндөр ургасан байна.
Өмнөговь аймгийн БОГ-ын дарга Х.Отгонммөнх:
Өмнөговь аймгийн мод тарих өдрийн нээлтийн үйл ажиллагаа ногоон хэрмийн 12 дугаар талбай дээр эхэлж байна. Энэ талбай нь нэг км-ийг харьцах нь 850 га хэмжээтэй талбай юм. Ийм хэмжээтэй талбайг Даланзадгад сумаас Булган сум хүртэл арвыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү
ойн зурвас бүхий талбайг байгуулснаар Даланзадгад сумын орчныг салхи шорооноос хамгаалах
ач холбогдолтой. "Тэрбум
мод" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ААН 90-ээс дээш, иргэн бүр 9-өөс дээш мод тарихаар уриалж иргэний үүргээ биелүүлж байна. Энэ
жилийн хувьд хамгийн өндөр мод тарьсан иргэнийг шалгаруулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж
буй банкны салбарынхантай хамтраад “Мартсан
одоо усалъя” аяныг өрнүүлж өмнөх жилүүдэд тариалаад услалгүй орхисон моднуудыг
услах ажлыг зохион байгууллаа.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд хүрэхийн тулд тухайн бүс нутагтаа ургадаг, эндээ үрслүүлж үржүүлсэн нутгийн үндсэн мод ургамлыг л тарьж ургуулах зорилт тавьсан. Тэгж байж бид сайн ургуулж зорилтдоо хүрэх учраас гадны өөр сортын мод бут тарихгүй байхыг зорьж байгаа. Өмнөговь аймгийн хувьд баруун бүсийг Сэврэй сум, зүүн бүсийг Цогтцэций сум, төвийн бүсийг Даланзадгад сумын ойн ангид төвлөрүүлэн хувааж мод тарих ажлыг эхлүүллээ.