Шайбтай хоккейн III дивизионы ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-28 10:48:06

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ эхэллээ.


10 хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид өрсөлдөж байна. Манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин Мексикийг зорьсон юм.


Тэд Филиппиний багтай өчигдөр эхний тоглолтоо хийж, 13:7-оор буулган авчээ. Ингэснээр эхний хожлоо авсан бөгөөд Сингапурын багтай өнөөдөр өрсөлдөнө.


Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв.














Related news