Т.Даваажав хүрэл медаль хүртэж, А.Алтанзул финалд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-28 11:30:17

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Йорданы Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна.


Тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгоны удирдлага дор долоон тамирчин тулалдсанаас хоёр тамирчин медалийн болзол хангалаа. Хөвгүүдийн 75 кг-ын жинд Т.Даваажав хүрэл медаль хүртсэн байна.


Тэгвэл охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр энэ сарын 30-нд алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдах юм. А.Алтанзулын хувьд өсвөр болон залуучуудын УАШТ-ээс тус бүр хошой алтан медаль хүртсэн манай ирээдүйтэй эмэгтэй боксчин ажээ.




Related news