ӨМНӨГОВЬ: "Өсвөрийн сэргийлэгч-2025" тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЕБС-ийн сурагчдын дунд Өсвөрийн сэргийлэгч-2025" бүлгэмүүдийн зөвлөгөөн, аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн багш,
нийгмийн ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх,
хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.
Үйл ажиллагаанд өсвөрийн сэргийлэгч 6 бүлгэмийн 43 сурагч оролцлоо.
Мөн сургуулийн
болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, суралцагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,
бүлгэмүүдийн туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Өмнөговь
аймгийн ГХУСАЗСС, Цагдаагийн газар, ХГБХХГ-тай хамтран ийнхүү нөлөөллийг ажлыг
зохион байгуулж байна.
Аймгийн
аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Даланзадгад сумын ЕБ-ын зургаадугаар
сургуулийн “Мазаахай” баг, дэд байрт тавдугаар сургуулийн “Эрэлхэг өсвөрүүд” баг,
гутгаар байрт Баяндалай сумын ерөнхий боловсролын сургуулийн "Далай ёлууд"
баг тус тус шалгарчээ.
Эхний хоёр байрт шалгарсан багууд бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Даланзадгад сумын ЕБ-ын зургаадугаар сургуулийн “Мазаахай” баг
Дэд байрт тавдугаар сургуулийн “Эрэлхэг өсвөрүүд" баг
Гутгаар байрт Баяндалай сумын ерөнхий боловсролын сургуулийн "Далай ёлууд" баг